Үйлчилгээний нөхцөл


1.1 https://jurur.mn/ нь "Жүр Үр" ХХК-ийн албан ёсны цахим худалдааны сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл (цаашид “Үйлчилгээний нөхцөл” гэх) нь хэрэглэгч уг вебсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх болон бараагаа хүргүүлэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2 Энэхүү “Үйлчилгээний нөхцөл” нь хэрэглэгч худалдан авалт хийж, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
1.3 Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
1.3.1 "Компани" гэдэгт "Жүр Үр" ХХК-г;
1.3.2 Цахим худалдааны сайт” гэдэгт "Жүр Үр"ХХК-ийн албан ёсны сайт https://jurur.mn/-г (цаашид “цахим худалдааны сайт" гэх);
1.3.3 "Оператор" гэдэгт хэрэглэгчтэй холбогдож буй "Жүр Үр" ХХК-ийн байгууллагын ажилтныг;
1.3.4 "Хүргэлтийн ажилтан" гэдэгт "Жүр Үр" ХКК-н цахим худалдааны сайтнаас худалдан авсан барааг хүргэж буй гурав дахь ч компанийн хүргэлтийн ажилтныг;
1.3.5 ”Хэрэглэгч” гэдэгт уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, https://jurur.mn/-р үйлчлүүлж, худалдан авалт хийж буй иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн болон хуулийн этгээдийг тус тус хэлнэ.
1.4 Хэрэглэгч нь “https://jurur.mn/-д нэвтэрсэн эсхүл бүртгүүлсэн үеэс эхлэн үйлчилгээний нөхцлийг мөрдөх бөгөөд тухайн үеэс уг нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1.5 Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Жүр Үр ХХК /цаашид компани гэх/ болон Хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ нар /цаашид “Талууд” гэх/ хамтран хяналт тавина.
1.6 https://jurur.mn/-ийн худалдааны тэмдэгтүүд нь Жүр үр ХХК-н оюуны өмч бөгөөд энэхүү веб сайтын лого, нэр, баннер & бүтээгдэхүүний зураг зэрийг хуулах, олшруулах, дуурайх болон өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно.
2.1 Хэрэглэгч нь дараах эрхтэй байна. Үүнд:
2.1.1 Хэрэглэгч нь цахим худалдааны сайтад өөрийн хүсэлтээр бүртгүүлэх, мэдээллээ засах, шинэчлэх, төлбөрийн нөхцөл болон бараа хүлээн авах төрлүүдээс сонголт хийж худалдан авалт хийх бүрэн эрхтэй.
2.1.2 Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл болон хэрхэн захиалга хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах эрхтэй.
2.1.3 Хэрэглэгч нь цахим худалдааны сайт болон үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтээ илэрхийлэх эрхтэй.
2.2 Хэрэглэгч нь дараах үүрэгтэй байна. Үүнд:
2.2.1 Хэрэглэгч нь цахим худалдааны сайтад өөрийн бүртгэлийн мэдээлэл болон нэр, утасны дугаар, и-мэйл хаяг болон хүргэлтийн хаягийг үнэн зөв, бүрэн оруулах үүрэгтэй.
2.2.2 Хэрэглэгч нь цахим худалдааны сайтаар дамжуулан захиалж буй барааны төлбөрөө 2 цагийн дотор төлөх үүрэгтэй.
2.2.3 Хэрэглэгч цахим худалдааны сайтаар захиалж буй барааныхаа дэлгэрэнгүй мэдээллийг бүтээгдэхүүний карт хэсгээс сайтар, унших судлах үүрэгтэй.
2.2.4 Хэрэглэгч нь цахим худалдааны сайтаар захиалсан бараа, бүтээгдэхүүнээ хүлээн авахдаа бүрэн бүтэн байдлыг шалгах үүрэгтэй ба хэрэв эвдрэл гэмтэлтэй бол 60 минутын дотор 7004-5555 руу холбогдон /#0/ дээр дарж ажилтанд мэдэгдэх үүрэгтэй.
2.2.5 Хэрэглэгч нь "Жүр Үр" ХХК-ийн албан ёсны цахим худалдааны сайтын "Үйлчилгээний нөхцөл"-г хүлээн зөвшөөрч, даган мөрдөх үүрэгтэй.
2.2.6 Хэрэглэгч нь үндсэн салбараас очиж болон хүргэлтээр авч буй бараагаа ямар нэг шалтгаанаар аваагүй /утсаа аваагүй, салбар дээр ирж аваагүй болон хүргэлтийн хаягт очиход хэрэглэгч байхгүй г.м / тохиолдолд хүргэлтийн төлбөрийг дахин төлөх үүрэгтэй.
3.1 Компани буюу "Жүр Үр" ХХК нь дараах эрхтэй байна. Үүнд:
3.1.1 Цахим худалдааны сайтын "Үйлчилгээний нөхцөл"-д шинэчлэл хийх, сайжруулах эрхтэй.
3.1.2 Цахим худалдааны сайтанд байгаа бараа, бүтээгдэхүүний мэдээллийг шинэчлэх эрхтэй.
3.1.3 Хэрэглэгчийн буруу, хууль бус үйлдэл болон худалдан авч буй барааны төлбөрөө төлөөгүй тохиолдолд 2 цагийн дотор захиалж буй барааг нь цуцлах эрхтэй.
3.2 Компани буюу "Жүр Үр" ХХК нь дараах үүрэгтэй байна. Үүнд:
3.1.4 Цахим худалдааны сайтын үйлчилгээтэй холбоотой хэрэглэгчээс ирсэн санал хүсэлт гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх үүрэгтэй.
3.1.5 Цахим худалдааны сайтаар худалдан авалт хийсэн хэрэглэгчийн бараа, бүтээгдэхүүнийг заасан хугацаанд, чанар стандартыг баримтлан, бүрэн бүтэн, гэмтэлгүй хүлээлгэн өгөх, хүргэх үүрэгтэй.
3.1.6 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд зөвшөөрөлгүй дамжуулахгүй байх үүрэгтэй.
4.1 Захиалга хийх:
4.1.1 Хэрэглэгч цахим худалдааны сaйтыг ашиглан 24 цагийн аль ч цагт, хэдэн удаа ч захиалга хийh боломжтой.
4.1.2 Хэрэглэгч цахим худалдааны сaйтанд бүртгүүлсний дараа худалдан авалт хийх боломжтой болно.
4.1.3 Хэрэглэгчийн цахим худалдааны сайтаар хийж буй худалдан авалтын доод хэмжээ 15,000₮-с эхлэнэ.
4.1.4 Хэрэглэгч цахим худалдааны сайтаар захиалж буй бараагаа зөвхөн 72 цагийн дараа хүлээн авах боломжтой.
4.1.5 Хэрэглэгч 72 цагийн дараа захиалсан барааагаа хүлээн авахдаа өөрт ойр байрлах "Жүр Үр" ХХК-ийн үндсэн салбаруудаас очиж авах болон хүргэлтээр авах боломжтой.
4.2 Төлбөр төлөх:
4.2.1 Хэрэглэгч захиалга хийснээс хойш 2 цагийн дотор цахим худалдааны сайтын зааврын дагуу захиалгын нийт үнийн дүнг 100 хувь төлсөнөөр, захиалга автоматаар баталгаажна.
4.2.2 Төлбөр төлсний дараа хэрэглэгчийн бүртгүүлсэн мэйл хаяг эсхүл утасны дугаар болон цахим худалдааны сайтанд захиалгын дэлгэрэнгүй мэдээлэл болон төлбөр төлсөн мэдэглэл автоматаар илгээгдэнэ.
4.2.3 Төлбөр төлж баталгаажуулалт хийгдсэний дараа таны захиалгын НӨАТ-н И-Баримт цахим худалдааны сайтын хэрэглэгчийн профайл хэсгийн "Миний захиалга" хэсэгт автоматаар илгээгдэнэ.
4.2.4 Төлбөр төлж баталгаажуулалт хийгдсэний дараа захиалга цуцлах эсхүл буцаах боломжгүй.
4.3 Захиалга цуцлах
4.3.1 Хэрэглэгчийн захиалгын төлбөр 2 цагийн дотор төлөгдөөгүй тохиолдолд цахим худалдааны сайтнаас автоматаар цуцлагдана. Цуцлагдсан захиалгыг хэрэглэгч дахин шинээр үүсгэх боломжтой.
5.1. Хэрэглэгч нь цахим худалдааны сайтыг ашиглан 100% төлбөрөө төлж захиалсан бараагаа УБ хотын "Жүр Үр" ХХК-ийн өөрт ойр байрлах үндсэн 15 салбараас хоёр нөхцөлөөр буюу "Очиж авах" болон "Хүргэлтээр авах" боломжтой.
5.2 Хэрэглэгч цахим худалдааны сайтыг ашиглан 100% төлбөрөө төлж захиалсан бараагаа "Жүр Үр" ХХК-ийн үндсэн 15 салбараас "Очиж авах" болон "Хүргэлтээр авах"-даа зөвхөн захиалсан өдрөөс хойш 72 цагийн дараа хүлээн авах боломжтой.
5.3 "Жүр Үр" ХХК-н үндсэн салбар гэдэгт сүлжээ супермаркет дэлгүүр дотор байрладаг салбаруудаас бусад салбаруудыг ойлгох ба та үндсэн салбарын мэдээллийг цахим худалдааны сайтын доор байрлах "Салбарын хаяг байршил" хэсгээс харах боломжтой.
5.3 Үндсэн салбараас "Очиж авах" тухай:
5.3.1 Хэрэглэгч нь цахим худалдааны сайтыг ашиглан 100% төлбөрөө төлж буй бараагаа зөвхөн УБ хотын "Жүр Үр" ХХК-н үндсэн 15 салбараас авахдаа цахим худалдааны сайтанд бүртгүүлсэн гар утас эсхүл мэйлээр ирсэн захиалгын мэдээллээс "R"-тай 9 оронтой дугаарыг хэлж захиалсан бараагаа авна.
5.3.2 Хэрэглэгч нь цахим худалдааны сайтыг ашиглан 100% төлбөрөө төлж буй бараагаа зөвхөн УБ хотын "Жүр Үр" ХХК-н үндсэн 15 салбараас авахдаа Даваа - Ням гарагт 08:30 - 20:00 цагийн хооронд авна.
5.4 Үндсэн салбараас "Хүргэлтээр авах" тухай:
5.4.1 Хэрэглэгч нь цахим худалдааны сайтыг ашиглан 100% төлбөрөө төлж, захиалсан бараагаа зөвхөн УБ хотын "Жүр Үр" ХХК-н өөрт ойр байрлах үндсэн 15 салбараас "Хүргэлтээр авах"-даа Даваа - Ням гарагт 09:30 - 21:00 цагийн хооронд авах боломжтой.
5.4.2 Цахим худалдааны сайтын "Хүргэлтээр авах" үйлчилгээ 2025.09.15-наас идэвхжиж эхлэнэ.
6.1. Хэрэглэгчээс ирүүлсэн гомдол, маргаантай асуудлыг цахим худалдааны сайтын үйлчилгээний нөхцөл болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
6.2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд бараа, бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэл өмнөх үйлчилгээний нөхцлийг үндэслэх ба бусад тохиолдолд шинэ нөхцлийг хүчин төгөлдөрт тооцох болно.