Түгээмэл асуулт хариулт


1.1 Та захиалга хийж баталгаажуулсны дараа таны цахим худалдааны сайтанд бүртгүүлсэн мэйл болон гар утасны дугаарт мессежээр захиалгын дугаар, нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэрэг хүргэгдэх бөгөөд та зааврын дагуу төлбөрөө 100% төлснөөр таны төлбөр баталгаажна.
1.2 Захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд төлбөрөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ R үсэг бүхий 9 oронтой захиалгын дугаараа бүрэн, зөв бичих ёстой. Гүйлгээний утгыг зөв бичээгүй тохиолдолд тухайн захиалга манайд үүсэх боломжгүй тул тa зааврын дагуу анхааралтай бөглөнө үү.
1.3 Хэрэв та захиалгаа алдаатай, буруу хийсэн бол манай хэрэглэгчийн төвийн 7004-5555 /0#/дугаарын утсанд холбогдож асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.
1.4 Та өөрийн захиалсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг jurur.mn дээрх өөрийн бүртгэл доторх “миний захиалгууд” хэсгээс харах боломжтой бөгөөд энэ хэсэгт таны захиалгын түүхүүд хадгалагдсан байдаг.
1.5 Захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан төлөгдөснөөр таны захиалга баталгааждаг.
2.1 Та захиалга хийснээс хойш 120 минут буюу 2 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлсэн байх шаардлагатай ба захиалгын төлбөрөө 2 цагийн дотор холбогдох дансанд шилжүүлээгүй тохиолдолд таны захиалга автоматаар цуцлагдах болно.
2.2 Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд та захиалгаа дахин шинээр хийх боломжтой.
2.3 Нэгэнт 100% төлбөрөө төлсөн захиалгыг цуцлах боломжгүйг тул бүтээгдэхүүний мэдээлэлтэй сайтар танилцаарай.
3.1. Хэрэглэгч нь цахим худалдааны сайтыг ашиглан 100% төлбөрөө төлж захиалсан бараагаа УБ хотын "Жүр Үр" ХХК-ийн өөрт ойр байрлах үндсэн 15 салбараас хоёр нөхцөлөөр буюу "Очиж авах" болон "Хүргэлтээр авах" боломжтой.
3.2 Хэрэглэгч цахим худалдааны сайтыг ашиглан 100% төлбөрөө төлж захиалсан бараагаа "Жүр Үр" ХХК-ийн үндсэн 15 салбараас "Очиж авах" болон "Хүргэлтээр авах"-даа зөвхөн захиалсан өдрөөс хойш 72 цагийн дараа хүлээн авах боломжтой.
3.3 "Жүр Үр" ХХК-н үндсэн салбар гэдэгт сүлжээ супермаркет дэлгүүр дотор байрладаг салбаруудаас бусад салбаруудыг ойлгох ба та үндсэн салбарын мэдээллийг цахим худалдааны сайтын доор байрлах "Салбарын хаяг байршил" хэсгээс харах боломжтой.
3.4 Үндсэн салбараас "Очиж авах" тухай:
3.4.1 Хэрэглэгч нь цахим худалдааны сайтыг ашиглан 100% төлбөрөө төлж буй бараагаа зөвхөн УБ хотын "Жүр Үр" ХХК-н үндсэн 15 салбараас авахдаа цахим худалдааны сайтанд бүртгүүлсэн гар утас эсхүл мэйлээр ирсэн захиалгын мэдээллээс "R"-тай 9 оронтой дугаарыг хэлж захиалсан бараагаа авна.
3.4.2 Хэрэглэгч нь цахим худалдааны сайтыг ашиглан 100% төлбөрөө төлж буй бараагаа зөвхөн УБ хотын "Жүр Үр" ХХК-н үндсэн 15 салбараас авахдаа Даваа - Ням гарагт 08:30 - 20:00 цагийн хооронд авна.
3.5 Үндсэн салбараас "Хүргэлтээр авах" тухай:
3.5.1 Хэрэглэгч нь цахим худалдааны сайтыг ашиглан 100% төлбөрөө төлж, захиалсан бараагаа зөвхөн УБ хотын "Жүр Үр" ХХК-н өөрт ойр байрлах үндсэн 15 салбараас "Хүргэлтээр авах"-даа Даваа - Ням гарагт 09:30 - 21:00 цагийн хооронд авах боломжтой.
3.5.2 Цахим худалдааны сайтын "Хүргэлтээр авах" үйлчилгээ 2025.09.15-наас идэвхжиж эхлэнэ.
4.1 Манай хүргэлтийн үйлчилгээ 2025 оны 9 сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд уг өдөр хүргэлтийн дэлгэрэнгүй мэдээлэл тавигдах болно.
5.1 Одоогоор манай компани зээлээр бараа, бүтээгдэхүүн олгох боломжгүй байгаа бөгөөд боломжтой болмогц цахим худалдааны сайтын Мэдээ, мэдээлэл гэсэн хэсэгт мэдээллэх болно.
6.1 Хэрэглэгч цахим худалдааны сайтаар захиалсан бараа, бүтээгдэхүүний И-Баримтыг профайл хэсгийн миний захиалга гэсэн хэсэг рүү орж баримт гэсэн хэсгээс И-баримтаа харах боломжтой. Мөн таны бүртгүүлсэн утасны дугаар эсхүл мэйл хаягт таны захиалсан барааны И-баримт мессежээр илгээгдэх болно.