Хэрэглэх заавар


1.1 Хэрэглэгч та jurur.mn-д бүртгүүлэхдээ нүүр хуудасны баруун дээд буланд байгаа профайл айкон дээр дарж бүртгэлтэй утасны дугаар болон мэйл хаягаараа бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ утасны дугаар эсвэл мэйл хаягаар ирсэн нэг удаагийн баталгаажуулалтын OTP дугаарыг oруулан, нууц үгээ хийснээр таны бүртгэл баталгаажна.
1.2 Нэвтрэхдээ өөрийн бүртгүүлсэн утасны дугаар эсхүл мэйл хаяг болон нууц үгийг оруулж нэвтэрнэ. Нууц үгээ мартсан бол профайл хэсгийн нууц үгээ мартсан уу? хэсгийн "Сэргээх" хэсэг дээр дарж бүртгэлтэй дугаар эсвэл мэйл хаягаар ирсэн OTP кодыг оруулж, шинэ нууц үгээ үүсгэнэ.
2.1 Tа бараа, бүтээгдэхүүнээ захиалахаас өмнө эхлээд тухайн бараагаа очиж авах болон хүргэлтээр авах өөрт ойр байрлах "Жүр Үр" ХХК-н үндсэн салбараа сонгох бөгөөд ингэхдээ цахим худалдааны сайтын "Миний байршлыг ашиглах" гэсэн товч дээр дарж салбараа сонгоно.
2.2 Захиалсан бараа, бүтээгдэхүүнээ авах салбараа сонгосны дараагаар бүтээгдэхүүний онцлогоос хамаарч бүтээгдэхүүний хэмжээ, амт, авах өдөр, тоо ширхэгийг заавал сонгож, худалдан авах товч дээр дарна.
3.1 Бүтээгдэхүүнээ сонгож, худалдан авах товч дээр дарсны дараа таны захиалга цахим худалдааны сайтад сагслагдах бөгөөд та сагсын хэсгээс захиалж буй бүтээгдэхүүнийхээ сонгосон хэмжээ, тоо ширхэг, үнийн мэдээлэл болон бүтээгдэхүүнээ авах огноо, салбарын мэдээллээ дахин сайтар нягтлахыг анхаарна уу.
3.2 Бүтээгдэхүүний сагсын мэдээллийг нягталж "Үргэлжлүүлэх" гэсэн товчийг дарсны дараагаар та "Хүргэлтийн хаяг" хэсгээс "Хэрэглэгчийн мэдээлэл" буюу өөрийн нэр, овог, утасны дугаар, цахим шуудан мөн нэмэлт утасны дугаар болон И-баримт авах мэдээллээ заавал бөглөх ёстой. Хэрэв аль нэг мэдээлэл нь дутуу бөглөгдөөгүй тохиолдолд та захиалга хийх боломжгүй гэдгийг анхаарна уу.
3.3 Хэрэглэгчийн мэдээллээ бүрэн гүйцэт бөглөсний дараа та "Бараа авах нөхцөл"-өө сонгоно. Ингэхдээ захиалж буй бараагаа өөрт ойр байрлах сонгосон салбараасаа 2 төрлөөр буюу "Хүргэлтээр авах" /Хүргэлтийн үйлчилгээ 2025.09.15 сарын өдрөөс идэвхжинэ/ болон "Очиж авах" авах гэсэн сонголтыг сонгоно. Ta аль ч бараа нөхцлөө сонгохдоо бүтээгдэхүүнээ аль цагт авахаа заавал сонгох бөгөөд мөн байршил хэсгээс салбарын дэлгэрэнгүй хаягийн мэдээллийг авах боломжтой.
4.1 Ta баталгаажуулсaн захиалгынхаа төлбөрийг төлөхдөө картаар, дансаар болон qpay-р төлөх боломжтой ба ингэхдээ захиалгын дахин давтагдашгүй R-тай 9 оронтой кодыг гүйлгээний утга дээр заавал оруулна. Төлбөр төлөгдөсний дараагаар таны бүртгүүлсэн утасны дугаар эсхүл мэйл хаягт "Таны төлбөр амжилттай төлөглөгдлөө" гэсэн мессеж ирнэ.
4.2 Доор төлбөрийн сонголтын qpay, данс болон картаар төлөх гэсэн 3 нөхцөлүүдийг оруулсан бөгөөд та доорх нөхцөлүүдээс өөрт тохиромжтой төлбөрийн нөхцлийг сонгон захиалгын дахин давтагдашгүй R-тай 9 оронтой тоог гүйлгээний утга дээр оруулж төлбөрөө төлснөөр таны захиалга баталгаажих болно.
5.1 Та төлбөрөө төлж баталгаажуулсан бараа, бүтээгдэхүүнээ "Жүр Үр" ХХК-н үндсэн салбараас авахдаа бүртгүүлсэн утасны дугаар эсхүл мэйл хаягаар ирсэн R-тай 9 oронтойг кодыг хэлж, салбараасаа бараагаа авна.