Нууцлалын бодлого


1.1 Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд үндэслэн Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2 "Жүр Үр" ХХК (“Мэдээлэл хариуцагч”) нь Хэрэглэгч (“Иргэн” эсхүл “Хуулийн этгээд”)-ийг https://jurur.mn/ цахим худалдааны орон зай (“jurur.mn”)-д бүртгүүлж, ашиглах үед хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангана.
1.3 Хэрэглэгч https://jurur.mn/-д хэрэглэгчээр бүртгүүлэхээс өмнө энэхүү “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцах үүрэгтэй.
1.4 Та “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч, “Хүлээн зөвшөөрч байна.” гэсэн товчийг идэвхжүүлснээр “jurur.mn”-г ашиглах явцад өөрийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах цахим зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосонд тооцно.
1.5 Та “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй тул https://jurur.mn/-г зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.
1.6 Энэхүү Нууцлалын бодлогоор зохицуулаагүй харилцааг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулна.
2.1 https://jurur.mn/ цахим худалдааны систем (цаашид “Систем” гэх) нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг цуглуулна.
2.2 Хэрэглэгч системд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон Хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.
2.3 Хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах үед мэдээлэл (өөрийн овог нэр, нас, хүйс, улс, өөрийн зураг гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана.
2.4 Хэрэглэгчийн системд хийсэн дараах үйлдлүүдийн мэдээлэл (таны хувийн мэдээлэл, захиалгын мэдээлэл, сонирхож буй бараа бүтээгдэхүүний мэдээлэл гэх мэт) системд хадгалагдана.
2.5 Хэрэглэгч FACEBOOK хаягаараа "jurur.mn" цахим худалдааны системд бүртгэл үүсгэсэн бол Ххрэглэгчийн мэдээллийг FACEBOOK–с авах бөгөөд (Овог, Нэр, Цахим шуудан, Төрсөн огноо, хүйс гэх мэт) Хэрэглэгчийн нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд системд хадгалагдаж Хэрэглэгч системд нэвтрэх нууц үг оруулснаар хэрэглэгч болно.
3.1. Мэдээлэл хариуцагч “www.jurur.mn”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, Хэрэглэгчид бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
3.1.1. Хэрэглэгчийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар, төрсөн огноо, нас, хүйс оршин суугаа хаяг, шуудангийн хаяг, цахим гарын үсэг, захиалгын мэдээлэл, захиалгын үйл явц, банкны дансны дугаар, кредит болон дебит картын дугаар, захиалгын баталгаажилт, холбоо барих утасны дугаар, захиалгын болон гүйлгээний түүх, аватар зураг бүхий мэдээллүүд;3.1.2. Хэрэглэгчийн зээлийн мэдээлэл, зээл эргэн төлөлт, түүхийн мэдээллүүд;
3.1.3. “www.jurur.mn” дээр хийгдсэн гүйлгээнд хамаарах хүлээн авагчийн нэр, мөнгөн дүн, шилжүүлгийн огноо, гүйлгээний баталгаажилтад хамаарах мэдээллүүд;
3.1.4. “www.jurur.mn”-г хэрэглэх явц үүсэж буй бүртгэлийн, хэтэвчний мэдээлэл, таалагдсан барааны болон бусад системд хийсэн үйлдлүүдийн мэдээллүүд;
3.1.5. Хэрэглэгч Facebook хаягаар “www.jurur.mn”-д бүртгэл үүсгэсэн бол Хэрэглэгчийн мэдээллийг Facebook (Meta)-аас цуглуулна. Энэхүү цуглуулах мэдээлэлд овог, нэр, цахим шуудангийн хаяг, төрсөн огноо, хүйс г.м Хэрэглэгчээс нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд байх бөгөөд Хэрэглэгч Facebook-д нэвтрэх холбоосоор орж, нэр, нууц үгийг оруулснаар “www.goodpricemarket.mn”-д бүртгэл үүснэ.
3.1.6. Хэрэглэгчийн хүсэлт, санал, гомдол, түүнийг шийдвэрлэх явц, үр дүнгийн талаарх мэдээллүүд.
3.2. Мэдээлэл хариуцагч “www.jurur.mn”-ийн програм хангамжийг хөгжүүлэх, мэдээлэл технологийн шинэ шийдэлд тулгуурласан энгийн, хялбар, хэрэглээг бий болгох, хууль бус хандалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд дараах мэдээллийг цуглуулна. Үүнд:
3.2.1. IP хаягийн мэдээлэл, веб хөтөч, ашиглаж буй үйлдлийн систем, “www.jurur.mn”-ийн бүртгэлийн хаягт нэвтэрсэн хугацаа, газар зүйн байршлын мэдээллүүд;
3.2.2. Хэрэглэгчийн цахим гарын үсэг, цахим тодорхойлогчийн мэдээллүүд;
3.2.3. Cookies файлын тусламжтайгаар автоматаар цуглуулж буй мэдээллүүд болох цахим орчинд хандсан эх сурвалжуудын мөрнүүд;
4.1 "Жүр Үр” ХХК нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.
5.1 “Жүр Үр” ХХК нь Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг өөрийн серверт хадгална. Хэрэглэгч нь системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
5.2 Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг “Жүр Үр” ХХК хариуцахгүй болно. “Жүр Үр” ХХК нь Хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй.
6.1. Монгол улсын хуульд заасан тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар Хэрэглэгчийн мэдээллийг нийтэд ил болгоно.
6.2. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг өөрийн санаачилгаар нийтэд ил болгохгүй.
7.1. “Жүр Үр” ХХК нь Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр “www.jurur.mn” сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.
7.2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын бодлого” захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын бодлого”-г бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцно.