Бэйкерийн түүх

Эртний хүмүүс анх үр тариаг шууд хүнсэндээ хэрэглэдэг байсан бөгөөд улмаар чулуун дээр тавьж нүдэн бяцлаад устай хольж чанан, зутан хэлбэртэй болгон идэж эхэлсэн байна. Дараа нь няцалсан буудайг шарж хэрэглэвэл амт чанараа удаан хадгалдаг болохыг мэдсэнээр анх талх хэмээх хүнс үүссэн гэгддэг бөгөөд эртний Месопотамид МЭӨ 6000 жилийн үеэс буудай тариалдаг байсан гэх түүхийн ул мөрөөс харахад талхны үүслийг энэ үетэй холбон үзэж болдог байна. Ингээд хөгжлийн эхэн үе болох МЭӨ 300 онд Эртний Ромд урлагын бүтээл болтлоо хөгжсөн ба тэнд анхны “Талхны нийгэмлэг” байгуулагдаж, талх нарийн боовны мэргэжил хамгийн нэр хүндтэй мэрэгжилд тооцогддог байв.
Энэ үед талх, нарийн боов, бялууг ямар нэг баярт мөч, хурим зэрэг хүндэтгэлийн үйл ажиллагаанд хэрэглэдэг байв. Дундад зууны үед талх, нарийн боовны үйлдвэрлэл Европ-д эрчимтэй хөгжиснөөр хэрэглээ эрс нэмэгдсэн бөгөөд талх, нарийн боовны үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ гудамж, зах дээр зарахаас гадна хүргэлтийн үйлчилгээг бий болгож айл бүрт талх, нарийн боовийг шинээр нь хүргэж өгдөг болсон байна. Дундад зуунд Франц улсад анхны бэйкери дэлгүүр нээгдсэн байдаг бөгөөд талх нарийн боовны үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байсан боловч дэлхийн 2-р дайны үед Европд талх нарийн боовны бизнес зогсож, үйлдвэрүүд хаалгаа барьж нарийн боовны мэргэжил олгодог сургуулиуд хаагдаж байжээ. Харин дэлхийн 2-р дайны дараа талх, нарийн боовны үйлвэрлэлийн сэргэн мандалтын үе байсан бөгөөд Европ гэлтгүй Азид эрчимтэй өсөж зөвхөн талх, нарийн боовоор хязгаарлагдах бус бялуу, жигнэмэг, пирог, кекс зэрэг нандин бүтээгдэхүүнээр төрлөө нэмсэн байдаг.
Харин манай улс зах зээлийн нийгэмд шилжиснээр бэйкери зах зээл хөгжиж эхэлсэн бөгөөд энэ үеийн нэгэн томоохон төлөөлөгч болох “Жүр үр” ХХК 1998 оноос үйл ажиллагаагаа явуулж, бүтээгдэхүүн болон үйлчилгээ хосолсон хэрэглэгчид тухлан сууж үйлчлүүлэх боломжтой анхны бэйкерийг нээсэн түүхтэй. 18 жилийн арвин туршлага бүхий манай хамт олон эрхэм хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ аз жаргалтай хором, баяр баясгалант мөч бүрийг хуваалцан, та бүхний талархсан сэтгэлээр хөглөгдөн нөр их хөдөлмөр бүтээлийн зүг хамтдаа алхсаар байна.


Жүр үр бэйкери

botom logo