WWW.JURUR.MN ВЭБ САЙТЫН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

  1. Нийтлэг үндэслэл
    1. www.jurur.mn вэбсайт нь Жүр Үр ХХК-ний интэрнет худалдааны албан ёсны сайт байх бөгөөд энэхүү үйлчилгээний журам нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
    2. Энэхүү журмыг вэбсайтаар үйлчлүүлэгч, хэрэглэгч нь худалдан авалт хийх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ. Энэхүү үйлчилгээний журмын хэрэгжилтэнд Жүр Үр ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавьж ажиллана.
  2. Вэбсайтын үйл ажиллагаа
    1. www.jurur.mn интернэтээр худалдаа явуулах ажиллагаатай вэбсайт байна.
    2. Вэбсайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэбсайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
    3. Вэбсайт өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна.
    4. Хэрэглэгчийн оператор өдөр бүр 09.00-21.00 цаг хүртэл ажиллана.
    5. Байгууллага вэбсайтын мэдээллийг бүрэн хариуцна.
  3. Вэбсайтын гишүүнчлэл
    1. Вэбсайтаар үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн хэрэглэгч насанд хүрсэн хүн байх бөгөөд вэбсайтын гишүүнээр бүртгүүлсэн байх ёстой.
    2. Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
    3. Хэрэглэгч вэбсайтад гишүүнээр бүртгүүлэхийн тулд шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөсөн байх ба нэр, нас, хүйс, утасны дугаар имайл хаяг, нууц үгийг оруулна.
    4. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
    5. Нэг хэрэглэгч нэг л имэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
    6. Шинээр бүртгүүлж вэбсайтын гишүүн болмогц тухайн хэрэглэгчид нэрийн данс ба түүх үүснэ. Дансанд худалдан авалтын түүх, хүргэлтийн хаяг, худалдан авалтын биелэлт зэрэг багтана.
    7. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
    8. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэбсайтын хүргэлтийн журмын дагуу хот дотор бүсчилсэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
  4. Интернэт худалдаа
    1. www.jurur.mn вэбсайт интернетээр дамжуулан дараах төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаална. Үүнд:
      • Бялуу бүтээгдэхүүн
      • Бэйкери бүтээгдэхүүн
      • Жүүс
      • Баярын хэрэгслүүд
      • Wilton брэндийн хэрэгсэл
  5. Хүргэлт
    1. Хэрэглэгч захиалсан бүтээгдэхүүнээ Жүр Үрийн үндсэн 5 салбараас очиж авах эсвэл хүргүүлэн авч болно.
    2. Хэрэглэгч захиалсан бүтээгдэхүүнээ хүргэлтийн бүс дотор 2,000₮-р хүргүүлнэ.
    3. Хүргэлт нь дараах хязгааруудад хийгдэнэ.
      • СХД: 5 шарын Сансар супермаркет, 21-р хороолол
      • ХУД: Буянт-Ухаа цогцолбор хороолол, Зайсан, Маршалын гүүр
      • СБД: 100 айл Бүрд Худалдааны төв
      • БЗД: Батлан Хамгаалахын Их Сургууль, Ботаник
      • ЧД: Баянбүрд, 32-н тойрог
    4. Хүргэлтийн бүсээс гадна хүргүүлэх бол км тутамд 1,000₮-р тооцож хүргэнэ
    5. Хэрэглэгч өөрийн захиалсан бүтээгдэхүүнээ хүргүүлэх хаяг, утасны дугаарын үнэн зөв бөглөх ба холбоо барих 2 дугаар өгсөн байх шаардлагатай.
    6. Хүргэлтийн ажилтан бараа очихоос өмнө 1 цагийн өмнө худалдан авагчид утсаар мэдэгдсэн баталгаажуулсан байна.
    7. Худалдан авагч нь тухайн цагтаа утсаа аваагүй эсвэл бараа хүргүүлэх хаяг дээрээ байгаагүй тохиолдолд 10 минутаас илүү хугацаагаар хүлээхгүй ба дахин хүргэлт хийх үүргийг Жүр Үр ХХК хариуцахгүй.
  6. Үнэ, төлбөр тооцоо
    1. www.jurur.mn вэб сайтаар худалдан авалт хийхдээ Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх банкны картыг ашиглан гүйлгээ хийх боломжтой.
    2. Хэрэглэгч бүтээгдэхүүний төлбөр тооцоог дараах төрлүүдээр хийж болно. Үүнд:
      • Дансаар
      • Банкны картаар
      • Бэлнээр
    3. Та онлайнаар худалдан авалт хийхэд, таны данснаас тухайн захиалгийн нийт дүн шууд хасагдаж манай данс руу шилжих бөгөөд таньд амжилттай, эсвэл амжилтгүй гэсэн хариу ирнэ.
    4. Онлайн дэлгүүрээр зарж байгаа бүтээгдэхүүний үнэ Жүр Үр өөрийн салбаруудын үнэтэй ижил байна. /Жүр Үр Ин Сторе салбаруудад хамаарахгүй/
  7. Худалдан авалтыг цуцлах
    1. Худалдан авагч нь худалдан авсан барааг хүргэлтэнд гаргахаас өмнө “Хүргэлтийн бэлтгэл” төлөвтэй үед тухайн худалдан авалтыг цуцалж болно.
    2. Хэрэв худалдан авсан барааг хүргэлтээр очсоны дараа цуцалсан тохиолдолд хүргэлтийн хөлсийг худалдан авагч хариуцана.
  8. Бүтээгдэхүүн хүлээлгэж өгөх
    1. Хүргэлтийн ажилтан бүтээгдэхүүнийг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс өмнө бичиг баримтыг нь шалгана.
    2. Худалдан авсан бүтээгдэхүүнийг хүргэлтийн ажилтан бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нь сайтар шалгаж зарлагын падаан, НӨАТ баримтын хамт худалдан авагчид хүлээлгэн өгнө.
    3. Худалдан авагч нь хүргэлтийн ажилтаны хамт барааны бүрэн бүтэн байдал болоод иж бүрдлүүдийг сайтар шалгаж хүлээн авсны дараа хүргэлтийн хуудсанд гарын үсгээ зурна.
    4. Худалдан авагч гарын үсгээ зурж баталгаажуулснаас хойш гарах асуудлыг хүргэгч тал хариуцахгүй болно.
  9. Бусад
    1. Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал вэб оператор хэрэглэгчийн утас эсвэл имэйл рүү холбогдож лавлагаа хийж болно.
    2. Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг
      • Цахим шуудан: order@jurur.mn
      • Хэрэглэгчийн утас: 7004-5555
      • Вэб оператороос холбогдож асууна.

botom logo