Танилцуулга




1998 онд монголын хүнс үйлдвэрлэлийн салбарт нэгэн шинэ компани мэндэлсэн нь бялуу, бейкери үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний Жүр Үр ХХК байлаа.

Жүр Үр хэмээх нэр нь эмийн ургамлын 3 дээд үр болох Ар Үр, Бар Үр, Жүр Үр гэх 3 үрнээс хамгийн сайныг сонгон өгсөн байдаг ба үр нь хүнд эм мэт ач тусаа өгөх, өсөж дэвжихийн билэгдэл гэж үзэн Жүр Үр хэмээх нэрийг өгсөн түүхтэй.

2“Жүр үр”-н анхны салбар

“Жүр үр” ХХК нь нь анх 1998 онд 1 технологич, 2 туслах ажилтантай 5 нэрийн бялуу үйлдвэрлэн үйл ажиллагаа эхлүүлж байсан бол өдгөө 380 гаруй ажиллагсадтай, 40 гаруй нэрийн бялуу, 100 гаруй нэр төрлийн амтат нандин бүтээгдэхүүн үйлдвэрлэн Улаанбаатар хотод 5 салбар, Дархан Эрдэнэт хотуудад 3 салбар, томоохон супермаркетуудад байрлах 7 Ин сторе салбар болон бусад харилцагч байгууллагуудаар дамжуулан хэрэглэгч олондоо бүтээгдэхүүнээ хүргэн үйл ажиллагаагаа тэлсээр байна. 2009 онд “КАТЕРИНГ” төсөл хэрэгжүүлж хэрэглэгч үйлчлүүлэгчийн хүссэн газарт хүрч очин бүх төрлийн хүлээн авалтын хоол, амттан, уух зүйлсийн үйлчилгээг рестораны түвшинд хийн гүйцэтгэж байна.

Мөн онд бялуу, бейкери үйлдвэрлэлийн салбарт Дотоод хяналтын үйл ажиллагааг өргөжүүлэн тэлж MNS ISO/IEC 17025 улсын стандартыг хангасан хими, микробиологийн лабораторийг итгэмжлүүлэн ажиллаж байна. Ингэснээр хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангаж, дамжлага бүр дээр хяналтыг бий болгож байгаа юм.

3“Жүр үр”-ийн анхны бялуу

2016 онд Монголд анх удаа Бялуу захиалгын онлайн системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Ингэснээр хэрэглэгч хүссэн газраасаа Жүр Үрийн амтат бүтээгдэхүүнийг захиалан авах боломжтой болсон. Манай компани 2015 оноос менежментийн шинэ тогтолцоог нэвтрүүлэн “ХҮН ХҮНЭЭ ХАЙРЛАХ СЭТГЭЛИЙГ БИД ХОЛБОНО” гэсэн шинэ эрхэм зорилго дэвшүүлэн нэгэн зорилгын дор нэгдэн эрч хүчтэй ажиллаж байна. Манай хамт олны нөр их хөдөлмөрийн үр дүнд “Жүр үр” ХХК нь:

  • МҮХАҮТ-ийн зөвлөлийн гишүүн
  • “Монголын хүнсчдын холбоо”-ны гишүүн байгууллага
  • “Монгол улсын хүнсний манлай үйлдвэр”
  • “Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж”
  • “Шилдэг татвар төлөгч байгууллага”-аар нийт 4 удаа шалгарсан ба улсын төсөвт 2016 онд 1 тэрбум орчим төгрөгийн татвар төлсөн амжилтаар “Хөх дэвтрийн эзэн байгууллага” болсон ба бүтээгдэхүүний болон бусад шагналуудыг удаа дараа аван амжилттай ажиллаж байна.

Манай компанид ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан, идэвхи санаачлагатай ажиллаж салбарын “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгээр-21, яамдын “Хүндэт жуух бичиг” –ээр 28 ажилтан шагнагдсан амжилттай ажиллаж байна.

botom logo