image

Wilton брэндийн түүх

1930-д он
20-р зууны эхэнд төрсөн Дэвий Маккэнлий (Dewey McKinley) нь чихэр үйлдвэрлэх ажлаа 15 наснаасаа эхэлсэн. 1920 оны эхээр татмал (pulled) сахаран чимэглэл урлалын мэргэжилтэн болсон. Тэрээр Чикагогийн эргэн тойронд болон зарим Дундад барууны дээд зэрэглэлийн Стивэнс зочид буудал (Одоо Хилтон) гэх мэт Чикагогийн зочид буудлуудад татмал ба ээрсэн (spun) сахараар чимэглэсэн тусгай бялууг бий болгосон.
1929 онд Дэвий Маккэнлий Вилтоны Бялуу чимэглэлийн сургуулийг нээж, өөрийн гаргууд эзэмшсэн татмал ба ээрсэн сахаран чимэглэлийг зочид буудлын нарийн боовны ахлахууд болох Герман болон Франц цагаач нарт зааж өгдөг байлаа. Тэр хичээл болгоныг 25$-р үнэлдэг байсан. Хариуд нь тэд түүнд өөрсдийн үеээс үед уламжлан ирсэн цөцгийн кремэн (buttercream icing) бялууны чимэглэлийг харуулдаг байв. Дараагийн хэдэн жилүүдэд тэрээр Европийн шилдэг урлалыг уламжлалт Америкийн төгс бөгөөд энгийн аргатай нийцүүлж Вилтоны бялуу чимэглэх аргыг боловсруулсан.
Татмал ба ээрсэн сахараар ажиллахад тусгай багаж шаардагддаг. “Сэгсрэгч” нь нэг талаасаа 50-3 инч урт хадаас цухуйлгасан, 1 инч (2.54 см) зузаантай дөрвөлжин мод юм. Мөн сахарыг зөөлөн бас уян хатан байлгадаг электрон дулаан ялгаруулагч, ажиллаж байхдаа зөөлөн сахараа тавих модон хүрээтэй төмөр торон хавтан, татмал сахран тууз болон зангиаг хайчлах хайч болон сагс хийх хүрээг ашигладаг.

1940-д он
1946 онд Вилтоны бялуу чимэглэлийн сургуулийн анхны сурталчилгаа Нарийн боовчны туслах (Balers’ Helper) сэтгүүлд тавигдсан. Энэхүү хар цагаан сурталчилгаа нь 300$ үнэтэй байсан ба 7 сурагч сургуульд авчирсан байна. Чикагогийн өмнө хэсэгт байдаг Вилтоны гэр бүлийн гал тогоонд сурагч бүр 150$-р хоёр долоо хоног сурсан.
1946 онд анхны Вилтоны гэрийн гал тогоонд хийсэн амжилттай сургалтын дараа Вилтоны бялуу чимэглэлийн сургууль нь 59 болон Халстэд гудамжийн огтолцолд буй танхимыг түрээслэн нүүсэн.
1948 онд Вилтоны бялуу чимэглэлийн сургууль бялуу чимэглэл сонирхосон сурагчид хурдацтайгаар ихэссэнээс түүнд тааруулах гэж хоёр ч удаа нүүсэн. Чикагогийн 63-р гудамжинд 6000 фт2 (557,42 м2) газар худалдаж авсан.
1948 онд Вилтоны бялуу чимэглэлийн сургууль нь Жи.Аи.Билл (G.I.Bill)-ийн эрхийн дагуу дайнд оролцсон дайчдад бялуу чимэглэлийн талаар зааж эхэлсэн. Энэхүү элсэлтийн ангиуд нь дээд тал нь 50 сурагчтай ба бялуу чимэглэх болон чихэр хийх талаар заалгадаг байсан. Сурагчид өөрсдийн дэлгүүрээ нээхэд нь зориулж мөн олон төрлийн чихэрний орц өгдөг байв.

1950-д он
1954 оны 5 сард Кливландад (Cleveland) байдаг салбар маань хамгийн анхны Норман Вилтоны зурагтаар болон 2 өдөр лекцийн байранд Гэрийн эзэгтэйн орчин үеийн бялуу чимэглэлийн зурагт толь (The Homemaker’s Pictorial Encyclopedia of Modern Cake Decorating) нэвтрүүлэгт орохоор зэхэж байлаа.
1954 онд Дэвий Маккэнлий ба Норман Вилтоны Гэрийн эзэгтэйн орчин үеийн бялуу чимэглэлийн зурагт толь ном нь хэвлэгдэж, анхныхаа хэвлэлт нв 10,000 хувь борлуулагдсан. Хатуу хавтастай энэхүү ном нь дүрсээр зааварласан 196 хуудас ба 16 өнгөт хуудас хийж дууссан бялуу болон амттаны зурагтай бүтээгдэв. Энэ нь хэд хэдэн удаа хэвлэлтэнд орсон ба 1966 он гэхэд 200,000 давсан хувиар борлуулагдсан байлаа.
1955 оны есөн сараас 1956 оны таван сар хүртэл Норман Вилтоны бялуу чимэглэлийн талаарх сайхан нийтлэлүүд МакКайлын сонинд нийтлэгддэг байлаа. Энэ нь түүнийг үндэсний бялуу чимэглэлийн мэргэжилтэн гэдгийг бататгаж байлаа.
1959 онд чимэглэлийн багаж болон нэмэлтийг хэрэглэгчийн шаардлагаар Девий Маккэнлий ба Норман Вилтон нь шуудангаар нарийн боовны болон чимэглэл, нэмэлтийг захиалж болох Вилтон компанийн бизнесийг эхлүүлсэн. Анхны каталог нь хар цагаанаар Вилтоны бялуу чимэглэлийн гайхамшгийн орон (Wilton’s Wonderland of Cake Decorating) гэсэн нэртэйгээр гарсан.
1959 онд Вилтон компани нь анхны бүтээгдэхүүн Так-н-Рафал (Tuk-n-Ruffle) бялуу чимэглэгч гаргасан. Өнөөдөр ч гэсэн зарагдсаар байгаа ба энэхүү сүлжээсэн дугай захлагч чимэглэгч нь (lacy ruffled trim) бялууны суурийг тойруулж чимэж бүрж чимэглээгүй ч байхад чимэглэчихсэн юм шиг харагдуулдаг.

1960-д он
1964 онд Бялуу болон хоол чимэглэх санаанууд (Cake and Food Decorating Ideas) нэртэй ном буюу Вилтоны жил бүрийн хэвлэл (Wilton Yearbook) номны анхдагч нь хэвлэгдсэн. Энэхүү 128 хуудастай, зөөлөн хавтастай ном нь чимэглэлийн санаануудыг өөрсдийн компаний бүтээгдэхүүний каталогтой холбосон байдаг. Энэ нь жижиглэнгийн үнээр 1$-р зарагддаг ба жил бүхэн хэвлэгддэг байв.
1964 онд Компаний өсөлтийг дэмжихийн тулд Чикагогийн баруун 155-р гудамжны 833-д шинэ ажлын байртай болов. Вилтон компаний шинэ байр нь Вилтоны бялуу чимэглэлийн сургууль, том бялууны үзэсгэлэнгийн өрөө ба үйлдвэрлэх болон тараах хэсгүүдээс бүтэж байв.
1965 онд Норман Вилтон өөрийн эцэг Дэвий Маккэнлий Вилтон өөд болсоноор Вилтон компаний ерөнхийлөгч болов.

1970-д он
1972 онд Вилтоны анхны жил бүрийн хэвлэл нь хэвлэгдсэн. Үүнд чимэглэлтийн санаанууд болон тухайн жилийн сар бүрд зориулсан онцгой санаанууд багтдаг байв. Эхлээд 2 жил тутам хэвлэгддэг байсан бол 1976 оноос жил бүхэн хэвлэгдэх болсон.
1974 онд улс даяар Вилтоны бялуу чимэглэх арга нь их дэлгүүрүүдээр заагдах боловсролын програм болсон. Зургаар анхны хичээлийг Сиэрс (Sears), Роүбак (Roeback) болон компани дээр зургаан долоо хоногын хичээл явуулсан.

1980-д он
1982 онд Вилтон компани зуу гаруй чихэрний хэв, төрөлтэй чихэр хийх багаж, чихэр будагч болон амтлагч, чихэр сайжруулах ба бүтээгдэхүүнээ хийх төв замуудтай Чихэр Бүтчээгч (CandyMaker) гэсэн бүтээгдэхүүний замыг танилцуулсан.
1982 онд Вилтон сүлжээний дэлгүүрүүдэд Вилтоны бялуу чимэглэх аргын хоёр дугаар сургалтыг танилцуулсан ба сургалтыг таван долоо хоног болгож богиносгов. Хоёр дугаар сургалт нь нэмэлт цэцэг хийх болон бүрэх (icing) арга барилыг анхны сургалтан дээр нэмсэн. Өнөөдөр Вилтоны бялуу чимэглэх арга нь дэлхий даяар 3,000 гаруй сүлжээгээр заагдаж байна.
1982 онд сургуулийн нэрийг Вилтоны Бялуу чимэглэл болон чихэрлэг бүтээгдэхүүний урлалын сургууль болгон өөрчилж Илинойзын Вүүдридэжид (Woodridge, Illinois) шинэ салбараа нээсэн.
1985 онд Вилтоны анхны майхнан захын худалдааг байгууллагын талбайд тус нутгын бөөнйи худалдаачдад зориулан хийж 12 тавцан дүүрэн барааг зарсан. Дараагийн жил олон төрлийн бүтээгдэхүүнийг нэмсэн ба нийтийг хамарсан арга хэмжээ болгосон. Өнөөдөр, энэхүү худалдаа нь гурван долоо хоног хөлбөмбөгийн талбайны урттай баригдсан майхан дунд зохион байгуулагддаг байна.

1990-д он
1993 онд Вилтоны Бялуу чимэглэл болон чихэрлэг бүтээгдэхүүний урлалын сургууль Илинойзын Дариэнд (Darien, Illinois) шинэ байранд нүүн орсон. Нэмж хэлэхэд шинээр Вилтоны гэрийн барааны дэлгүүрийг сургуультай хослуулан нээж, үүндээ Вилтоны бүх төрлийн бүтээгдэхүүнийг зарж байлаа.
1997 онд Вилтон интернэттэй нэгдэж www.wilton.com дээр байрладаг болов.
1999 онд Вилтоны гэр бүлийн сүүлийн гишүүн Вэслий Вилтон Вилтоны Бялуу чимэглэл болон чихэрлэг бүтээгдэхүүний урлалын сургуульд багшилж байгаад тэтгэвэртээ гарсан. Дэлхий даяарх сурагчид түүний заавар болон бялуу чимэглэх талаар өргөн мэдлэгээс ашиг тусаа олж авсан.

2000-д он
200 ондВилтоны жил бүрийн хэвлэл нь шинэ зууныг тэмдэглэж хатуу хавтастай тусгай хувилбараа гаргасан.
2005 онд Найнси Силвэр (Nancy Silver) ба Милайнэ Грасрок (Melanie Grassrock) нарын хөтөлсөн Америк болон бусад 46 улсад дэлхий даяар нийийн телевизээр цацагдсан Хий Чимэглэ Тэмдэглэ (Bake Decorate Celebrate!) гэсэн телевизийн шагналт нэвтрүүлэгт зориулан бүтээгдэхүүн хийж эхэлсэн.
2008 онд Вилтон өөрийн Юүтүб (YouTube) сувагтаа санаа өгсөн, арга барил болон бүтээгдэхүүн зэрэгт анхаарсан бичлэг хийж эхэлсэн ба үүнийг 15 сая давсан хандалтаар үзсэн байна.
2009 онд Вилтон цахим ертөнцөөр буюу Фейсбүүкэд (Facebook) өөрийн хуудсыг нээн шинэ санаа, орц болон арга барилыг хувуулцаж дөрөвхөн жилийн дотор 700,000-н дагагчтай болсон.

2010-д он
2011 онд Пинтэрэст (Pinterest), буюу интернетээр мэдээлэл хуваалцах үйлчилгээг ашиглан Вилтон 50 самбар гаргасан ба үүнийг нь 2,000+ хүн тэмдэглэн авч 100,000 хүн дагах болсон байна.
2011 онд ухаалаг гар утас болон таблетын хэрэглээ ихэссэн учраас Вилтон өөрийн Вилтон бялууны санаа болон бусад (Wilton Cake Ideas & More) аппликейшнг 4,000 давсан бялуу, жигнэмэг ба чихэрний санаатай хамт технлогитой зэрэгцэн сэтгэдэг хэрэглэгчиддээ түгээсэн.
2012 онд Вилтон Инстаграм (Instagram) буюу онлайнаар зураг хуваалцах сүлжээнд нэгдэж компаний үйл ажиллагаа болон дотоод зураглалыг харуулж 22,000 гаруй дагагчтай болсон.
2012 онд Вилтоны туршилтын гал тогоо нь шинэ 2,100 фүүт2 (195.1м2) талбайтай байртай болсон. Энэхүү өндөр тоноглогдсон газарт дөрвөн ажлын талбай, уулзалтыг газар, энгийн хүнсний агуулах, номын сан, найман зуух ба гурван хөргөгч. Туршилтын гал тогоо жилд 600 шинэ бүтээгдэхүүн бий болгож бараг 200 шинэ жорыг бий болгодог.
2012 онд Вилтоны чимэглэлийн өрөө нь шинэ бялуу ба амттаны санаа болон зааврыг шаардлагыг хангахын тулд өргөсөн ажилж байна. Вилтоны чимэглэгчид жилд 2,500-с илүү бялуу болон амттаны төслийг бий болгодог.

Одоо
2013 онд Вилтон дижитал боловсрол олгож эхэлсэн. Вилтоны Бялуу чимэглэх арга нь Крафтси (Craftsy) буюу онлайнаар урлалтай холбоотой хичээл санал болгодог сайт ба үүгээр Вилтон онлайн хичээлд орж чадах боломжтой шинэ хэрэглэгчдэд хүрдэг.
2013 онд Вилтоны Бялуу чимэглэл болон чихэрлэг бүтээгдэхүүний урлалын сургууль нь том хэмжээний өргөтгөл, өөрчлөлт хийсэн. Өргөтгөлд Мастерийн хичээлд зориулсан цоо шинэ, улсын хэмжээний төхөөрөмж ба нэмэлт ангиар талх, нарийн боов хийх анги (baking class) гаргасан. Шинэ зай бий болсоноор сургууль маань өнөөдөр түүхэнд байхгүй хамгийн том бөгөөд олон төрлийн талх, нарийн боов ба чимэглэлийн сургалтыг явуулж байна.
2013 онд өөр төрлийн амтуудыг хольдог шинэчлэгдсэн амттангууд ба амталгааны төрөлд шинэ амт холилтыг эрэлхийлж, шинэ сайт болох Вилтон Третологи (Treatology) маань анхаардаг.