image

“Фитнесс талх”

Үндсэн орц найрлага: Наранцэцгийн үр, Маалингын үр, Шар буурцагны үр, Овъёос, Хөх тарианы гурил, Улаанбуудайн хуурсан соёолжны үр, хүнсний давс, исгэгч.

Наранцэцэг болон Маалингын үрээр баялаг талх бөгөөд энэхүү талх нь тосны ханаагүй хүчил, макро,
микро элементүүд, В1, В3, В5, В6, В12, D ба F витаминууд, фолийн хүчил, биотин зэрэг агуулах
ба маалинга нь ургамлын ханасан уургийн эх үүсвэр болж, хүний биед янз бүрийн органик
нэгдлүүд, шим тэжээлүүдийг өгнө.

Орцонд орсон шар буурцаг нь ургамлын уургаар баялаг ба энгийн улаан буудайн талхнаас 1, 6 дахин их уураг агуулдаг бөгөөд
энэ нь хүний биеийн уургийн хэрэглээний 15%-ийг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл өндөр хэмжээний уураг агуулдаг тул таны өдрийн уургийн хэрэгцээнд маш их нөлөө үзүүлэх талх юм.

Орцонд агуулагдаж байгаа үр тариа, үрний давуу талууд:

Маалингын үр
Маалингын үр тэдгээрийн бүтээгдэхүүн болох маалингын гурил нь үнэ цэнэтэй уураг ба
хүнсний хальслаг хэсгийн эх үүсвэр, нийлмэл ханаагүй тосны хүчил /омега – 3 ба омега – 6/
агуулах ба эдгээр нь хүний бие организмд шингэдэггүй гэхдээ синтезийн олон үйл ажиллагаанд
оролцоно.
Тиймээс хүнсэнд хангалттай хэмжээгээр агуулагдсан байна, мөн түүнчлэн ашигтай
макро ба микроэлементүүд /кали, магни, селен/ агуулсан.

Наранцэцгийн үр
Нийлмэл ханаагүй тосны хүчил, макро ба микро элементүүд, В–ийн бүлгийн витамин /ялангуяа
фолийн хүчил, биотин/-ны эх үүсвэр бөгөөд судасны ханыг бэхжүүлэх, бие организмын хүчил
шүлтийн балансыг тэнцвэржүүлэх D ба F витамин агуулсан.

Хөх тариа
Хөх тариа болон түүний бүтээгдэхүүн нь бие организмын энергийн эх үүсвэр болох үнэ цэнэтэй
уураг, нүүрс усыг агуулдаг. Химийн баялаг найрлагатай ялангуяа кальцийн агууламж өндөр ба
ясны эдийн төлжилт болон бат бөх байдлыг нь дэмжинэ, мөн мэдрэлийн системийн хэвийн үйл
ажиллагаанд чухал нөлөөтэй.

Шар буурцаг
Шар буурцаг болон шар буурцагны бүтээгдэхүүн нь ургамлын гаралтай уурагаар баялаг, омега –
3 тосны хүчил, витамин болон микро элементийн өндөр агууламжтай. Амархан шингэх ба
Лецитинийг хангалттай хэмжээгээр агуулдаг тул хүний биед амархан шингэж, бодисын
солилцоог хурдасгах ба шар буурцаг нь жин хасахад оролцоно, тиймээс үүнийг дэглэмийн болон
түүнтэй ижил төстэй олон төрлийн хүнсэнд хэрэглэнэ.

Овъёос
Овъёос нь үл орлогдох амин хүчил, эфирийн тос, хүнсний эслэгийн эх үүсвэр болохоос гадна
нүүрс ус, уураг, тос болон амин дэмийн оновчтой харьцаагаараа ялгарна. Боловсруулсан овъёос
нь цусан дахь глюкоз /сахар/ ба холестерины хэмжээг хэвийн болгоно.